Хүүхэд өдрөөс өдөрт өхөөрдөм
хөөрхөн болж, эргэн тойрныхоо хүмүүсийг хөгжөөн баясгаж, нэг л мэдэхэд нас бие
гүйцэж биеэ даан амьдралаа аваад явах цаг хугцаа ирдэг. тэр үед эцэг эхчүүд
бага балчир насыг нь дурсан санаж ярилцдаг. өөрөөр хэлбэл хүний амьдралын
мартагдахааргүй, дурсамжтай үе нь “анхны” гэх тодотголтой бүхий л зүйлс ордог.
19-36 насныхны танин мэдэхүйн хөгжлийн онцлогийг авч үзэх нь зүйтэй.
Бие бялдрын хөгжил. Ойндоо хүрэх үеэс
хүүхэд явж эхэлнэ. Явж сурах нь тэдний цаашдын амьдрал, тухайлбал, танин мэдэх,
бусадтай харилцах, тоглох үйлд
шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. Тэдний бие махбодын хөгжилд анхны мариалах өөрчлөлт
гарч, өндрөөсөө өсөх хурдац нь буурна. Гар, хөлийг нь цээжний хэсэгтэй
харьцуулахад нэн богино, толгой нь харьцангуй том (толгой:бие = 1:5) байна.
Араг яс нь нэлээд тогтвортой болохын хэрээр өөрийнхөө биеийг эзэмдэх, хөдөлгөх
чадвартай болно.
Тэд хувцсаа өөрөө өмсөх, тайлах нэн сонирхолтой байна.
Харандаа, бийрээр эрээчиж сараачиж, түүнийгээ хүн, амьтан хэмээн төсөөлнө. Энэ
нь яваандаа бүхэл бүтэн дүрс болж ирэх бөгөөд хүнийг толгой, хөлтэйгөөр зурж
эхэлнэ.
Бусадтай харилцах харилцаа. Голдуу л ээж
аавтайгаа харилцаж байсан бол яваандаа бусдаас юм асуух, өөр хүүхэдтэй ярих,
тоглох вэргээр харилцаж эхэлнэ. Ойлголт нь бусдынхаас зөрсөн тохиолдолд
ихэнхдээ өөрийнхөөрөө зүтгэнэ. Инээж байснаа төдөлгүй уйлах зэргээр тэдний
сэтгэлийн хөдөлгөөн нэн тогтворгүй. Зүүдэндээ үнэмшиж, сэрсэн даруйдаа уйлж,
инээж, асууж ч магадгүй. Ганцаараа, бусад хүүхэдтэй зэрэгцэн мөн заримдаа
бусадтай хамтран тоглоно. Тоглоом, эд зүйлсийг амандаа хийж мэдрэх нь улам
ховордож, томрох тутам дахин давтан хийгээд байдаг үйл нь цөөрнө.
Танин
мэдэх, орчинтойгоо харьцах. Өөрийн хувцас,
тоглоом, хэрэглэдэг зүйлс, гэрийн эд зүйлсийн ихэнхийг нэрлэж, зориулалтыг
мэднэ, юмсын адил төстэй талыг анзааран ойлгоно (дугуй дүрсийг дугуй дүрс рүү,
машиныг машинруу, хургыг хонь руу нийлүүлэх гэх мэт), том, жижиг юм (том
бөмбөг, жижиг бөмбөг)-ыг харуулахад том ба жижгийг нь ялгаж заана, ямар нэг
үйлийг бүтээхийн тулд юмсын хоорондох хамаарал холбоог гэнэт олж тогтооно,
(ширээн дээрээс чихэр авахын тулд сандагг-дээр авирч гарах, хэн нэгэнд хүсэлт
тавихын тулд эхлээд тэр хүнийг үнсэж аргадах гэх мэт) илэрхийлнэ. Амьтан болон
байгалийн дуу чимээг даган дуурайж, хөдөлгөөнөөрөө илэрхийлнэ, мал, гэрийн
тэжээвэр амьтан, шувуу байвал тэдгээртэй харилцахыг эрмэлзэнэ. Байгалийн
үзэгдлүүд (тэнгэрийн дуу, ширүүн бороо, хуй салхи, шөнийн харанхуй гэх мэт)-ийг
мэдэрч гайхаж, айж, баярлана. Санаагаа илэрхийлэн ярих аргаа олно. Өөрийнхөө
мэдэрч, мөн хийж буй үйлтэйгээ холбоотойгоор "Би бөмбөгөөр
тогложийно" гэх мэт хэд хэдэн үгнээс бүтсэн өгүүлбэр хэлж, шинэ үгс
эзэмшинэ.
Жаран чавганцын ажил
Хөлд орж, явж сурснаар балчир насныхан өөрийнхөө
амьдрах орон зайгаа тэлэх, орчноо судлах, бие даах, туршлага хуримтлуулах
боломжтой болно. Гэхдээ түүнд анхны багш нь болох аав ээжийн дэмжлэг туслалцаа,
харуул хамгаалалт шаардагдах нь мэдээж.
Энэ насны хүүхэд их хөдөлгөөнтэй, таньж мэдэх чин хүсэлтэй байдаг. Тэд
аливаа юмыг барьж авна, үзнэ, оролдоно. Бидний хэзээ ч анзаарахааргүй энгийн
зүйлийг тэд маш их сонирхоно. Ийнхүү тэд өөрийн ертөнцийг бүтээхийн тулд чөлөө
завгүй "хөдөлмөрлөж", өдөр бүр бидний ойлгохгүй "жаран
чавганц"-ын ажлыг эрхэлнэ.
Анхаарч сэргийлэх
Энэ насныхан байнгын хөдөлгөөнтэй байхаас гадна учир
мэдэхгүй, элдэв осол гэмтлээс өөрийгөө зргийлж чадахгүй. Иймд гэртээ тэдний
"жаран чавганц"-ынхаа ажлыг хийх, чөлөөтэй явах, гүйх, харайх аюулгүй
орчныг бүрдүүлэхэд ээж аав нар онцгой анхаарна.
Мэргэжилтнүүл бага насны хүүхдэд тохиолллог осол гэмтлийн 60%-ийг урьлчилан сэргийлэх боломжтой гэж үзлэг.
Үунтэй холбогдуулан зарим санаа:
ü
Татахад доошоо гулсаж унах бүтээлгээр ширээгээ
бүтээхгүй байх. Хүүхэд ширээн дээр юу байгааг сонирхон бүтээлгэнээс татахад
дээр нь байсан аяга, таваг, халуун цай, ус унаж мэднэ. Иймд ширээгээ бараг
бүтээхгүй байсан нь дээр.
ü
Халуун ус, цай, шөл зэрэг шингэн зүйлс (аяга, таваг,
савтай)-ийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулах, хүүхэд энэ тэнд тоглон гүйж
байх үед халуун зүйл зөөхдөө анхаарал, болгоомжтой явах.
ü
Цахилгаан хэрэгслүүд (зурагт, индүү, ус буцалгагч
гэх мэт)-ийн залгуурыг ил, унжуулж орхихгүй байх. Түүнээс хүүхэд татаж босох
гэх, шалан дээр байвал бүдэрч тээглэх, хоолой, биеэ ороохоос гадна залгах гэж
оролдож ч болзошгүй.
ü
Угаалга, цэвэрлэгээний бодис, эм зэргийг хүүхэд оролдох,
авахааргүй хол байлгах. Тэд амандаа хийж, идэж ч мэднэ.
ü
Тавиур болон бусад тавилгаа унахааргүй бөх бат
тогтоох. Хүүхдийн толгой дээр унаж болзошгүй савтай цэцэг, сав, хэрэглэлийг
тавиур дээр байрлуулахгүй байх.
ü
Шалан дээр ус, бусад шингэн асгарсан тохиолдолд
том, багагүй амархан хальтарч унадагтул арчиж, үргэлж хуурай байлгах. Плитан
шал нойтон бол их гулгамтгай болдгийг анхаарах.
ü
Шат руу болон цонх, тагтнаас хүүхэд унахаас
болгоомжлох. Шатанд хаалт хийх, цонхыг онгойлгох боломжгүйгээр хаах, түгжих,
тагт руу гарах хаалгыг бөхлөх.
ü
Ам, хамар, чих рүүгээ
хийж болзошгүй жижиг зүйлс (шүр, товч, хадаас гэх мэт)-ийг хүүхэд хүрэх газраас
хол байлгах.
ü
Хурц үзүүр, ирмэгтэй зүйл (хайч, хутга, багаж
хэрэгсэл)-ийг хурааж хямгадах.
ü
Халуун зуух, пийшин, индүү, цахилгаан зууханд түлэгдэхээс байнга сэргийлэх, тэдгээрт хүрэхгүй
байхыг хүүхдэд ойлгуулах
Хэлд ороход эцэг эхийн нөлөө
Хоёр настай Номин өглөө бүр эмээдээ очихоор
гарахдаа хүрмээ өмсөх хэрэгтэй болно. Гадаа нартай байгаа болохоор охин
өмсөхгүй гэж дургүйцнэ, тэгээд ч яг зөрүүдэлдэг насан дээрээ байгаа. Өглөө эрт
хүйтэн гэдгийг ээж нь мэдэж байгаа тул маргаж мэтгэлцсэн ч үгүй, дуугүйхэн л
хүрмийг нь цүнхэлж аваад гарлаа. Арай ч
хүүхэд хатгаа авчихаар хүйтэн биш байна гэдгийг эх нь мэдэж байгаа болохоор "даараад
байна" гэж хэлэхийг нь хүлээн тайвуухан алхана. Юу хүсэж буйгаа Номин сайн
илэрхийлэн хэлж чаддаг болсон үе нь л дээ. Хүүхдээ “даарч байна" гэж
хэлэхэд эх нь тайвуухан хүрмийг нь цүнхнээсээ тайвуухан гаргаад өмсгөв.
Даарснаа эхдээ хэлж чадсан, хүрэм өмсөхийн ач холбогдлыг яс махаараа мэдэрсэн
нь Номингийн хувьд ярианы ач холбогдлыг харуулсан томоохон хичээл болов. Хэл
яриагаараа нөлөөлж болох юм байна гэдгийг тэр ойлгож авав.
Гурван нас хүрэх үед хүүхэд дохио зангаа болон сурсан
үгнүүдийнхээ тусламжтайгаар өөрийнхөө санаа, хүслийг илэрхийлэн, бусдад
ойлгуулж чаддаг болно. Үүнд таны тус дэм мэдээж шаардагдана.
Таны дэмжлэг
Хүүхэд тань ярьж сурахад та дараах байдлаар тусалж
болно.
ü Хүүхэдтэйгээ ярилцах. Хүүхдийнхээ хэл яриаг дэмжих нэг арга бол тэдэнтэй ярилцах.
Ярилцлагад үгнүүдээс гадна нүүрний хувирал, дохио зангаа, дууны өнгө зэрэг
бусад илэрхийллүүд багтана. Эдгээрийг ашиглах нь ярианы агуулга, уур амьсгалыг
тодорхойлоод зогсохгүй үгээр хэлснийг тодруулж" өгдөг тустай. Эцэг эх
хүүхдийнхээ хүсэлт, хэрэгцээ болон бодол санааг бүрэн ойлгохын тулд нэг талаас
тэдний биеийн болоод сэтгэлийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байхын зэрэгцээ
нөгөө талаас харц мөргөлдөх, толгой дохих, инээмсэглэх, илэх зэрэгүггүй дохиог
зохих үед нь хэрэглэнэ. Ярьж хэлж байгаа үгс тань биеэр үзүүлж буй дохио
зангаатайгаа яг таарч байвал хүүхэд таны ярьсныг илүү сайн ойлгоно.
ü
"Юу хийж байгаагаа ярих, юу ярьж байгаагаа хийж
үзүүлэх". Хүүхдэд ярих орчинг бүрдүүлэхгүйгээр, томчууд
хүүхэдтэйгээ сайн ярьж, ярианы болон дуу авианы жишиг үзүүлэхгүйгээр тэдний хэл
яриа хөгжихгүй. Том хүн хэдий чинээ тод ойлгомжтой ярьж, үйл хөдлөл нь хэдий
чинээ яриатайгаа тохирч байх тусам хүүхэд төдий чинээ сайн ойлгож авдаг.
Хамгийн энгийн дүрэм бол "Юу хийж байгаагаа ярих, юу ярьж байгаагаа хийж
үзүүлэх" гэж хэлж болно. Энэ насны хүүхэд хийсвэр утгатай үг хэлж тайлбарлахад
ойлгохгүй.
ü
Асуултад нь хариулах. Хүүхэд хэрэгт дуртай,
юм болгоныг сонирхож байдаг болохоор өөрсдөө аяндаа л элдэв асуулт тавиад
эхэлдэг. Ээж аав нар үүнийгтэдний юм мэдэх, учрыг нь олох гэсэн иххүсэл
эрмэлзэл гэдгийг ойлгож, заавал хариулт эгч байна. Хүүхдийнхээ тавьж буй олон
асуултыг чухал бус, энэнд хамаагүй, хүүхдээрээ байна гээд ~оодоггүй нь бидний
гол алдаа юм. Эцэг эхийн хүүхдэдээ өгөх хариулт, хүүхэдтэйгээ ярилцах =риа нь
тэдэнд хорвоо ертөнцийг ойлгож авах, ярьж сурахад чухал түлхэц үзүүлнэ.
ü
Зураг, ном, дуу, шүлэг тустай. Мэддэг зүйлсийнх нь
зурагтай ном үзэх, зураг дээр юу байгааг таньж нэрлэх, гэрэл зураг үзэх,
ярилцах нь хүүхэд шинэ үг мэдэж авах, ярьж сурахад тустай. Дуу болон түргэн
хэллэг хэл сурахад тун их хэрэг болдог. Маш энгийн, жигдхэн хэмнэлтэй,
хөгжөөнтэй бадгууд нь хүүхдийн анхаарлыг татаж, санах чадварыг дээшлүүлнэ. Дуу
дуулах үедээ хүүхдүүд шинэ үг, түүний зөв дуудлагыг хялбарханаар тогтоогоод
авдаг. Энхрий дотно яриа, гар хуруугаар тоглох, дуулах, бүжиглэх, хууч домог
ярих энэ бүхэн тэдний ярианы чадварт ихээхэн түлхэц өгдөг.
ü Таны үлгэр дуурайлал. Зарим
аав ээж хүүхдээ өхөөрдөж, хэллэгийг нь дуурайн хэлээ хазаж ярьдаг. Хэлээ хазаж
ярих нь хүүхдийн хэлний хөгжлийг зогсонги болгож, орчныхоо тухай илэрхийлэн
ярих боломжийг хязгаарладаг. Ийм байдал руу эцэг эх хүүхдээ уриалан дуудах бус
харин алдаатай хэлж буй үгийг нь засаж хэлж өгөх, мөн өөрсдөө зөв, тодорхой
ярьж, үлгэр дуурайлал үзүүлэх нь чухал.
Биеийн том, жижгийн ялгаа хүүхэдтэй ярилцахад ихээхэн
нөлөөтэй. Учир нь том нь илүү хүчирхэг гэсэн ойлголт хэн хүнд байдаг. Тэгэхээр
харилцан ярилцагчдын том, багын ялгаа нь ярилцлагын чиг хандлагыг тодорхойлоход
нөлөөлдөг. Иймээс хүүхэдтэйгээ дотно яриа өрнүүлэхийн тулд та доош сууж,
хүүхдийнхээ түвшинд очоод харц тулан ярилцана.
Тоглож
эхлэх нь
Балчир насныхны
тоглоом
Бага насандаа тоглож байсан тоглоомоо хүн насан
туршдаа мартдаггүй, үргэлж сэргээн санагалзаж, дурсаж байдаг. Тоглоом бол
хүүхдийн өдөр тутам эрхлэх ажил хөдөлмөр
бөгөөд тэд тоглох явцдаа мэдэж, ойлгож, харилцаж, хүмүүжиж, амьдралыг ухаарч
байдаг. Энэ насныхан өрж байгуулах материалуудыг давхарлаж, зэрэгцүүлж тавих
зэргээр тоглоно. Цөөн хэсгээс бүтсэн модон тоглоомыг эвлүүлж амьтан бүтээнэ.
Эвлүүлэхэд нохой, муур, хонь, ямаа зэрэг мэддэг амьтад нь гарч ирвэл тэд
баярлана.
Тэд мөн элс, усаар тоглох их дуртай. Саванд элс хийж
дүүргэнэ, буцааж асгана. Нойтон элс хэвэнд хийж, хэвлэнэ, янз бүрийн дүрс гарч
ирэхэд баясана. Түмпэнтэй ус, ваннанд хуванцар тоглоом хөвүүлнэ, хуванцар
аягаар усаа самарна, асгана, үүндээ тэд нэн хөгжин зугаацна. Бөмбөг бол энгийн
бөгөөд тэдний тоглох дуртай тоглоом. Бөмбөгөө өнхрүүлнэ, хойноос нь хөөж барьж
авна.
Хүүхэдтэйгээ тоглох
Энэ насныхан тэр бүр ганцаараа тоглоод байж чаддаггүй
тул таны тус дэм түүнд бас хэрэг болно. Хүүхэдтэйгээ ярьж тоглох, хүүхдээ
гижигдэх, биед нь хүрч тоглох, нуугдах, хүүхдийг барьж авах, бөмбөг өнхрүүлээд
араас нь хөөж барих, "мориор давхих" зэрэг идэвхтэй хөдөлгөөнтэй тоглоомд
тэд нэн дуртай. Үлээсэн бөмбөлөг дээш нь хөөргөхөд барьж авах гээд хөөцөлдөж
хөгжилдөнө. Гэхдээ хагарсан бөмбөлгийн хальсыг хүүхэд амандаа хийхээс
болгоомжлох хэрэгтэй.
Цаасан хайрцаг мэт гарын доорх боломжит материалаар
байшин, машин, завь, пуужин зэргийг хийх нь хямд төсөр төдийгүй эвдрэхэд нь
хаяад, дахиад өөрийг хийж болдог давуу талтай. Хоёр сандлын хооронд нэг том
хатуу (картон) цаас тавихад хүүхдэд хоргодох байр эсвэл майхан бүүр байшин ч
болно, хүүхэд юу гэж бодно, түүгээр л болно. Мөн сонин бөөрөнхийлөн жижиг
бөмбөг хийгээд эсвэл ОО-ын цаасны голыг шидэж хүүхдээ онож тоглож болох юм.
Тоглоомоо хуваалцах,
бусадтай харилцах
Хоёр нас хагастайгаас гурван нас хүрэх үед хүүхэд бусад хүүхэдтэй тоглож эхэлдэг. Хүүхэд хэдийгээр
балчир байгаа ч тэдний бусадтай хамт тоглож сурах үе эндээс эхэлнэ. Бусадтай
тоглох явцад хүүхдийн харилцах чадвар нь, харин ганцаараа тоглох үед бие даасан
байдал нь хөгждөг. Энэ насны хүүхэд өөрийнхөө тоглоомтой ярьж, бие даан тоглож
сурдаг нь хэл ярианы хөгжилд бас нөлөөтэй. Тэд бусадтай тоглоомоо хуваалцаж
сурахад харин нэлээд цаг хугацаа шаардагдана. Иймд тоглоомын явцад хүүхдэд
бусадтай ярилцах, харилцах, тоглоомоо хуваалцах боломж олгож байх нь чухал. Бага наснаасаа ингэж сурсан хүүхэд баяр баясгалан,
зовлон жаргал, уйтгар гунигаа бусадтай хуваалцаж, амьдралд хөл алдахгүй бусдад
тусалж, бусдын тусыг хүртэж
чаддаг болно. Тоглоом бол хүүхдийг хүн хоорондын харилцаанд сургадаг гол үйл.
Аюулгүй тоглоом хэрэглүүлэх
Сонгож авсан тоглоом хүүхдийн бие эрхтэн, эюун ухаанд
ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хэрэгтэй. Тоглоом болон тоглох орчинд нь
хүүхдийг бэртээж гэмтээж болох хурц ирмэг, үзүүртэй ямар -эг зүйл байгаа
эсэхийг шалгаж үзээрэй. Ялангуяа 5ага балчир насныхан аливаа зүйлийг амталж
мэдрэх хүсэлтэй тул тоглоом нь эрүүл ахуйн шаардлага хангасан байхаас гадна, та
тоглоомыг нь үргэлж цэвэрлэж, ариутгаж байх хэрэгтэй.
Хүүхдэдээ тоглоом худалдаж авч өгөхдөө дараах зүйлсийг анхаарна уу.
ü Тоглоомыг ямар
материалаар хийсэн, хортой бодис агуулаагүй зэргийг баталсан тестийн дүн
байдаг. Эргэлзсэн тохиолдолд түүнийг нь харах. Тоглоомд С5 гэсэн тэмдэглэгээ байвал
баталгаажуулсан гэсэн үг
ü Үнэрлээд үзэхэд
гэмгүй. Зарим тоглоомоос илт химийн бодис үнэртэж байдаг. Тэгвэл авсны
хэрэггүй. Тоглоомыг гудамжны худалдаанаас авахгүй байх нь зөв бөгөөд
зориулалтын дэлгүүрээс авах.
ü Үйлдвэрлэсэн компани
нь шаардлага хангасан үйлдвэрлэгч (Fair Toys) болох эсэхийг улс, компаний
нэрээр нь интернетээс харж болно. Үйлдвэрлэгч болон импортлогч нь тодорхой
мэдэгдэж буй тоглоомыг худалдаж авах.
ü Модон тоглоом бол лакдаагүй, харин сайтар
өнгөлөгдсөн байна. Хэрэв лакдсан бол "DIN 53160" гэсэн тэмдэглэгээтэй байна.
ü Хуванцар тоглоом бол
зайлшгүй "РУС-байхгүй" эсвэл " Рhtalat -байхгүй" гэсэн
тэмдэглэгээтэй байх шаардлагатай.
ü Зөөлөн тоглоом бол
угааж болохуйц байна. Хүүхдэд. хэрэглүүлэхээсээ өмнө угаасан нь дээр. Балчир
насныханд зөвхөн оёсон эсвэл хатгамлаар урласан нүүртэй зөөлөн тоглоом өгөөрэй.
Нүд, ам, хамрыг нь товчоор хийсэн тохиолдолд тэр нь тасарч хүүхэд залгиж хахаж
мэднэ.
ü Тоглоомон цаг, дуутай
зөөлөн тоглоом, тоглоомон хөгжим зэрэг нь хэт чанга дуутай бол хүүхдийн
сонсголыг гэмтээнэ. Тэгэхээр та өөрөө чихэн дээрээ тавиад сонсоход хэт чанга
байвал мэдээж хүүхдэд тохиромжгүй.
ü Цэнэглэгч зай нь гол
төлөв хортой хүчил буюу шүлт, хүнд металл агуулдаг тул зайгаар ажилладаг
тоглоомоос татгалзах нь зөв.
No comments:
Post a Comment