Tuesday, April 5, 2016

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хоол тэжээллийн асуудал



Хөхөөр хооллох нь
Та хүүхдээ хөхөөр хооллох үедээ хүүхдээ өөртөө ойрхон барина. Энэ нь та хүүхдээ хайрлаж, хүсч байгаагаа илэрхийлэх арга юм. Таны хүүхэд аюулгүй, аз жаргалтайгаа мэдэрнэ. Тиймээс та хүүхдээ хөхөөр хооллохын нэг чухал шалтгаан нь билээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдүүдээс сул байж болно. Тэр бусад хүүхэдтэй харьцуулахад өсөлт муу байж болно. Мөн түүнийг хөхөөр хооллохгүй бол тэр амархан өвдөж болно. Та хүүхдээ хөхөөр хооллох олон шалтгаанууд байгаа.
Эхийн сүү хамгийн дээд зэргийн сүү байдаг бөгөөд энэ нь дараах зүйлүүдтэй холбоотой. Үүнд:
ü  Сүүнд хүүхдэд шаардагдах хамгийн сайн хоол хүнс байдаг
ü  Сүү олон өвчнөөс хүүхдийг хамгаалдаг.
ü  Сүү үргэлж цэвэр, бас түүнийг бэлтгэх шаардлагагүй.
ü  Ямар ч үнэ өртөг шаардагдахгүй.
Та хүүхдээ эхний 4 сар зөвхөн сүүгээр тэжээх хэрэгтэй. Хүүхдийг 5 сар хүрмэгц түүнд нэмэлт хоол шаардагдана. Та хүүхдэд үнээний сүү, цагаан ба улаан буудай болон бусад тарианы шүүс өгч болно. Нухсан жимс, чанасан ногоо болон бусад зөөлөн хоолыг өгөх нь зохимжтой. Хүүхдийг хөхөөр хооллохыг аль болох үргэлжлүүлэх хэрэгтэй. Учир нь энэ нь хүүхдийн эрүүл, өсч торниход тэжээл болдог.
Мөн та хүүхдээ хангалттай сүүгээр тэжээхийн тулд сайн хоол, унд хэрэглэж байх хэрэгтэй. Сүү, өндөг, цагаан будаа, ногоон навчит ургамалууд, шинэ жимс нь хөхүүл эхчүүдэд онцгой сайн хоол байдаг.

                    Хүүхдээ хөхүүлэхийн өмнө гараа савандаж угаана.
                    Юу ч хийсэн та цэвэр байвал таны хүүхэд эрүүл байна.
                    Өдөр бүр савантай усаар өөрийгөө болон хүүхдээ сайн угааж бай.
                    Хэрвээ та хүүхдээ хооллохдоо халбага, аяга хэрэглэдэг бол, түүнийг наанадаж 5 минут буцалгаж цэвэрлэнэ. Тэгээд түүнийг хөрсний дараа, хүүхдээ хооллоход хэрэглээрэй.
Хөхөө хэр ойрхон хөхүүлэх вэ?
                    Хүүхдээ төрсөн өдрөөс нь эхлэн хөхүүлж эхлээрэй. Ингэвэл хүүхдээ байнга хөхөөрөө хооллоход танд амар болно.
                    Төрсний дараах эхний өдрүүдэд тасралтгүй хөхүүлбэл хүүхдээ хөхөөр үргэлжлүүлэн хооллоход хялбар болно.
                    Хүүхдээ өөртөө ойрхон байлгах хэрэгтэй. Тэгвэл та түүнийг өлссөн үед хурдан хооллож чадна. Унтахдаа хүүхдээ дэргэдээ тавь. Тэгвэл та шөнө хүүхдээ өлссөн үед нь хөхүүлж чадна.

Ихэнх хүүхдүүд өлсөхөөрөө уйлдаг. Гэхдээ зарим хүүхдүүд өлсөж байсан ч нэг их уйлдаггүй. Тэд өлсөхөөрөө өөр дуу авиа, дохио зангаа гаргадаг.
Хэрвээ таны хүүхэд их уйлдаггүй бол танд хэзээ туүнийг хооллохыг мэдэхэд бэрхшээлтэй болж болно. Хүүхэд өлсөхөөрөө гаргах бусад тэмдэг, дуу авиаг чагнаж ажиглаж мэдэх хэрэгтэй.
Хүүхдээ яаж барих вэ?
Та хүүхдээ хөхүүлэх үедээ сууж, эсвэл хэвтэж болно.
                    Хүүхдийн толгойг хойш нь гэдийлгэхгүй бариарай. Гарын урд хэсгээ хүүхдийн хүзүүний араар, толгойг нь гэдийлгэхгүй барина. Нөгөө гараараа хүүхдийн эрүүнээс тулж, урагш унахаас сэргийляэ.
Хүүхдээ яаж хөхүүлж эхлэх хэрэгтэй
                    Хүүхдээ хөхнийхөө ойролцоо барина. Хүүхэд хөхөө эрж, амаа ангайна. Хөхний толгой болон нөсөөг аль болохоор бүтнээр нь хүүхдийн аманд хийнэ. Хүүхэд хөхөж эхэлнэ.
                    Хэрэв хүүхдийн хамар хөхөнд наалдвал тэр амьсгалж чадахгүй байж болно. Тэгвэл гараараа хөхөн дээрээ дарж, хүүхдийн хамрыг амьсгалахад нь чөлөөлж өгөөрэй.
Хоёр хөхөө хоёулангий нь ээлжилж хүүхдэд хөхүүлээрэй. Ингэвэл та илүү тухтай байж, илүү их сүү ордог.
Хэрэв хүүхдийн ам руу их сүү орвол хүүхэд хахаж цацаж болно. Нэг дор хэт их сүүг хүүхдийн ам руу нь оруулахгүй байхыг хичээгээрэй. Та хүүхдээ хэсэг хугацаанд хөхөөр хооллосны дараа хэр их сүү хүүхэд нэг удаад ууж чаддаг болохыг олж мэдэх болно.
Ам, уруулын согогтой хүүхэд
                    Ам, уруулын согогтой зарим хүүхэд сүугээ залгиж чадах авч, сорж чаддаггүй.
Хэрвээ таны хүүхэд ийм бол хуругаараа уруулыг хаахыг оролд. Ингэхэд таны хүүхдэд тус болж байгаа эсэхийг хараарай.
                    Зарим ам, уруулын согогтой хүүхдүүд залгиж чаддаггүй. Түүний сорсон сүү нь хамраар нь гарч ирж, тэр залгиж чадлдггүй.
Хэрэв таны хүүхэд ийм бол сүүгээ цэвэр аяганд саагаад, цэвэр халбагаар хүүхдэд өгөөрэй. Сүүг хүүхдийн хэлний араар давуулж хийгээрэй.
Хөхөө яаж саах вэ
                    Хэрвээ та хөхөө саах хэрэг гарвал хөхөө хоёр гараараа барьж зөөлөн шахна. Эхлээд хөхнийхөө ар талаас хөхний товч руу чиглүүлэн шахна. Нөсөөний хэсэгт хүрээд эрхий хуруу, долоовор хуруугаараа чимхэж, сүүгээ саана. Үүнийг хөхөө сулартал нь хоёр талд нь ээлжлэн хийнэ.
                    Зарим хүүхдүүд хооллож дууссаныхаа дараа сорохоо зогсоодоггүй.
Хэрэв таны хүүхэд сорохоо зогсоож чадахгүй байгаа бол хүүхдийн амнаас хөхөө татаж ав. Хүүхдийн амны өнцөгт хуруугаа тавьж, амыг нь зөөлхөн нээ.
                    Тэгээд хүүхдийг дээш нь өргөж, иурууг нь илж, хийг нь дээш нь гарга.
Бусад хүүхдүүд шиг өсөлтгүй хүүхдийг хооллох
                    Зарим хүүхдүүд өөрийн үе тэнгийнхнийхээ хүүхдүүд шиг хурдан өсдөггүй. Энэ нь түүнийг хооллоход бэрхшээлтэй байснаас болсон байж болно. Эсвэл тэд эхийн сүүгээр хангалттай тэжээлгээгүйгээс болсон байж болно.
                    Таны хүүхэд үе тэнгийнхнийхэз хүүхдүүд шиг хурдан өсдөггүй байж болно. Хүүхдийг 5 сартай болмогц нэмэлт тэжээл өгөх хэрэгтэй. Тухайлбал: үнээний сүү, цагаан будаа, улаан буудай болон бусад тарианы шүүс, зутан өгөх хэрэгтэй. Мөн хүүхдэд нухсан жимс, болгосон ногоо, эсвэл хүүхдэд сайн тэжээл болох бусад зөөлхөн хоол, хүнсийг өгч болно.
                    Хэрэв таны хүүхэд өлсөж байвал ямар нэгэн хоол тэжээл өгөхийн өмнө эхлээд хөхөө хөхүүл. Ингэвэл хүүхэд таны хөхний сүүнээс бүхий л хэрэгтэй тэжээлээ авна. Мөн таны сүү ихсэхэд тус болно. Хүүхэд хэр их сүү ууж чадна, төдийчинээ таны сүү ихэснэ.
                    Хэрвээ эмнэлэг ойр бол сард нэгээс доошгүй удаа хүүхдээ жигнүүлж байх хэрэгтэй. Хэрвээ таны хүүхдийн өсөлт хэвийн бол тохирох хоол тэжээлээ авч байна гэсэн үг.

No comments:

Post a Comment