Tuesday, April 5, 2016

Эцэг эх хүүхдээ технологиор хүмүүжүүлэх асуудал



Үртэй хүн баян Үндэстэй мод өтгөн (Монгол арлын зүйр үг)
Залуу ээж аав нар анхны хүүхдэдээ их анхаарал, арчилгаа, цаг зав зарцуулдаг болохоор түүнээсээ уламжлан хоёр дахь хүүхдээ төрүүлснээр яг түүн шиг хоёр дахин ачаалал нэмэгдэнэ гэж төсөөлдөг. Гэхдээ хоёр дахь хүүхэдтэй болсноор гэр бүлийн амьдралд өөрчлөлт гарна.
Эерэг тал                                      
Анхны хүүхдээ өсгөсөн ээж аав хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан асуудлыг арай амархан, тайван зохицуулчихаж чадна. Шийдвэрээ амархан гаргаж чадна, анхны хүүхэд дээрээ гаргаж байсан алдаагаа давтахгүй. Хүүхдийнхээ эрэлт хэрэгцээг илүү мэдэрч харилцана. Анхны хүүхдээ асарч хамгаалж байсан шиг бүх зүйлд санаа зовнин бажгадаж, ихээхэн цаг хугацаа зарцуулж, нөр их ажил өрнүүлээд байхгүй. Энэ нь хүүхдэд нь ч муугаар нөлөөлдөггүй байна. Хоёр дахь хүүхдээ төрүүлсэн ээж аав нарт мөн хүүхдүүдээ гадаа хамтад нь авч гарч салхилуулах, хувцас хунарыг нь нийлүүлээд угаах, хоолыг нь хамтруулаад хийгээд өгчих гэх мэт нэг сумаар хоёр туулай буудах боломж бас гардаг.
Хүндрэл бас бий
Хүүхэд бүр адилгүй, өөр өөрийн онцлогтой. Анхны хүүхэд шөнөдөө сайхан унтаад өглөө болгодог байсан бол хоёр дахь хүүхэд нь шөнө ойр ойрхон сэрдэг, анхны хүүхэд нь хэтэрхий их хөдөлгөөнтэй байсан бол хоёр дахь хүүхэд аядуу тайван байх жишээтэй. Тэгэхээр тэд ямар ч бай, ээж аав нар аль алиных нь эрэлт хэрэгцээг хангах, анхаарал халамж тавих шаардлагатай. Үүнд ажил ачаалал, цаг хугацаа, ур ухаан зарцуулагдана.
Айлын ууган хүүхэд эхлээд ёстой л уригдан ирсэн элчин мэт байснаа дүү нь гараад ирмэгц өөрийн эрхгүй доошиллоо. Шонхойсон улаан хамраас өөр юм харагдаж өгөхгүй байгаа тэр шинэ өрсөлдөгчийг ээж аав нь энхрийлэн тордож байхад ширээнээс шилжсэн, гудаснаасаа гулссан "хаан" хаана байдаг вэ? Шалан дээр суугаад уйлж суудаг.
Анхны хүүхэд наад зах нь нэг жил түүнээс цааш хэсэг хугацаанд ээж аавтайгаа их ойр холбоотой, анхаарлын төвд байна. Түүний шинээр сурсан, хийсэн бүхнийг нь томчууд өхөөрдөн таашаана. Тэрбээр би бол ийм л байх ёстой юм байна гэж ойлгоно. Гэтэл дүүтэй болоход дүүг нь өдөржин арчлан бөөцийлж, байн байн тэвэрч, ээж нь түүнийг хажуудаа унтуулж, томчууд дүүгийнх нь тухай ярьж эхэлнэ. Ингээд түүнд ээж аав нь өөрт нь анхаарал тавихгүй байгаа мэдрэмж төрнө, дүүтэйгээ барьцах ажил эхэлнэ. Аливааг дүүтэйгээ булаацалдана, уйлна... Ойрхон дүүтэй болсон ах/эгчид ийм "зовлон" түгээмэл ажиглагдана.
Жаахан хүүхэд гэнэт "том" ах\эгч болох
Ихэнх хүүхэд дүүтэй болно гээд дуртай, баяртай байх ба гараад ирэхээр нь "миний дүү" гэж өөриймсөнө. Гэхдээ удалгүй ялангуяа дүү нь явдаг болоод ирэхээр гар хүрсэн болгоноо нураана, сүйтгэнэ. Ингээд л дүүгээ өхөөрдөх, хайрлах ах\эгчийн харилцаанд өө сэв гарах тохиолдол бий.
Мөн хажуугаас ээж аав нь "Ах\эгч нь юм чинь дүүдээ тоглоомоо өгчих", "Дүүгээ цохиж болохгүй", "Ах\эгч нь юм чинь мундаг байгаарай" гэнэ. Ийнхүү ихэнх хүүхэд дүүтэй болмогц томд тооцогдон элдэв зан аашаа хязгаарлах, дүүдээ анхаарал тавих, хариуцлага хүлээх шаардлагатай тулгарна. Энэ нь тэдэнд өөртөө итгэх, өөрийгөө томд тооцох сайн талтай ч заримдаа уурлах, аз жаргалгүй байхад хүргэнэ.
Анхаарах зүйлс
ü  Ууган хүүхэд дүүтэй нь харьцуулахад хэдийгээр том ах\эгч боловч жаахан хүүхэд хэвээрээ л шүү дээ. Иймд түүнийг хайрлаж тэврэх, угж хөхдөг бол түүнийг нь өгөх зэргээр анхаарал халамжаа бүү сулруулаарай. Ах\эгч нь гурваас дээш настай бол түүний онцлогэрэлтхэрэгцээг анхааран үзэх, бие даасан байдлыг нь хангах.
ü  Дүүтэйгээ барьцан бүхнийг булаацалдаж, тэм цэл дэхээс сэрги йлэхи й н тул д анхн ы хүүхдэдээ "Дүү нь ийм жаахан болохоор ээж нь тэврэхгүй бол болохгүй, түүнд асаргаа, тусламж хэрэгтэй, харин чи бол ийм том ах\эгч" гэж ойлгуулах. Хэрэв анхны хүүхэд өөрийгөө "том" гэж хүлээн зөвшөөрөхгүй бол хүүхдүүдийн хоорондын зөрчилдөөнийг аятайхан зохицуулах оролдлого хийнэ. Жишээлбэл, дүүд нь булаацалдаад байгаагаас нь өөр сонин, шинэ тоглоом наадгай үзүүлэх, өгөх гэх мэт.
ü  Хоёр дахь хүүхэд төрснөөр ачаалал нэмэгдэн, ээж нь нялххүүхэдтэйгээ голлон ажиллаж, харин анхны хүүхэд аав руу шилжих тохиолдол бий. Үүнээсүүдэн "ээжийн хайртай хүүхэд", "аавын хайртай хүүхэд" гэсэн үг гардаг. Зохистой сайхан гэр бүлд ийм үг хэллэг, хандлага байх ёсгүй. Аав ээжийн хэн хэн нь хүүхэд бүртээ хайр халамжаа адил тэгш хүртээж, хүүхэд бүрт аавын мөн ээжийн хайртай хүүхэд нь байх боломж олгох.
Хүүхэд стресст ордог уу?
Үргаж байгаа цэцгийг дээрээс нь татсанаар хурдан ургадаггүй. (Герман арлын хэлц үг)
Бага насны хүүхдийг санаа зовох юмгүй, баяр баясгалантай сайхан нөхөд гэж бид боддог. Гэвч энэ нь тийм биш ажээ. Тэд таагүй орчин нөхцөл, нөлөөллөөс болж айдас хүйдэс, сэтгэлийн таагүй байдалд орсоор байдаг аж.
Эцэг эхийн салалт бага насны хүүхдэд хамгийн их айдас, стресс авч ирдэг зүйлийн нэг болдог байна.
Бага насны хүүхдийг олон төрлийн үйл ажиллагаанд оролцуулж, тэднээс ихийг шаардах нь стресст оруулдаг бас нэг үндсэн шалтгаан болдог ажээ.
Сэтгэл судлаач Лэвид Елкинд (David Elkind) судалгаагаараа "насанд хүрэгчид хүүхдийг наснаасаа түрүүлж том болох, их зүйлийг мэддэг, чаддаг болохыг шаарддаг"-аас бага насны хүүхэд ихэнхдээ стресст ордгийг тогтоожээ.
Түүнчлэн 1999 онд АНУ-ын Калифорнид 9200 насанд хүрэгчийг хамран явуулсан судалгаанаас үзэхэд хүүхдийг стресст оруулахад дараах 8 зүйл хүчтэй нөлөөлж байсан ажээ.
ü  Үг хэллэгээр дарамтлуулах
ü  Бие махбодын хүчирхийлэлд өртөх
ü  Бэлгийн хүчирхийлэлд өртөх
ü   Ээж нь зодуулдаг байх
ü  Ямар нэг зүйлд донтсон хүнтэй хамт амьдрах (жишээлбэл, архичин)
ü  Гэр бүлийн аль нэг гишүүн нь сэтгэцийн өвчтэй байх
ü  Тусдаа амьдардаг эсвэл салсан эцэг эхтэй байх
ü  Гэр бүлийн аль нэг гишүүн нь гэмт хэрэгт холбогдсон байх
Ийнхүү хүүхэд стресст орох нь гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа,           нөхцөл байдаг, эцэг эхчүүдийн хүүхдэд хандах хандлага, тавих шаардлагаас голлон шалтгаалдаг байна.
Хүүхдийн сэтгэл санаанд таагүйгээр нөлөөлдөг бусад зүйлс
Мөн дараах нөхцөл байдалд хүүхдийн сэтгэл санаа хямарч, таагүй байдалд ордог байна.
ü  Хүчирхийлэл. Энд тэнд болж буй дайралт, хүчирхийлэл, түүний үр дагаврыг зурагтаар харах ба сонсоод хүүхэд "манай гэр бүлд тохиолдох вий" гэж эмзэглэнэ.
ü  Гэр бүлд нь өвчин, үхэл тохиолдох. Энэ хүн хэзээ ч буцаж ирэхгүй гэж айна.
ü  Ямар нэг зүйлээс айх. Жишээлбэл, могой, харанхуй
ü  Байнга хамт байдаг, арчилж хамгаалдаг хүн нь өөрчлөгдөх эсвэл түүнээсээ холдох. Жишээлбэл, ээжээсээ салж ясли, цэцэрлэгт явах
ü  Эцэг эх нь байнга хэрүүл маргаантай байх. Хүүхдийн сэтгэл хямаруа, бухимдана.
Хүүхдийн стресс дараах байдлаар илэрдэг байна.
ü  Орондоо шээх
ü  Тайван бус унтах, зүүдлэх
ü  Үсээ имрэх
ü  Тогтворгүй болох
ü  Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх
ü   Нүдээ анивчих
ü  Харандаагаа мэрэх
ü  Энгэрээ идэх
ü  Ходоод, толгой нь өвдөх
ü   Анхаарал нь төвлөрөхгүй байх
ü   Идэвх, сонирхолгүй болох
ü  Ганцаараа байхыг хүсэх

Стресстэй хүүхдэд хэрхэн туслах вэ?
Эцэг эх хүүхдээ стресст оруулахгүй байхад анхаарах шаардлагатай бөгөөд хэрэв хүүхдэд тань стрессийн илрэл ажиглагдвал юуны өмнө цаг зарцуулж, ямар зүйл сэтгэлийг нь зовоож байгааг асууж ярилцан, учир шалтгааныг нь олж мэдэхийг хичээгээрэй. Ийнхүү хүүхдийнхээ сэтгэл санаа руу өнгийн харж, болж өгвөл нэвтрэн орох нь нэн чухал. Түүнчлэн дараах зүйлсийг анхаарна уу.
ü  Хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж хөгжүүлэх. Хүүхэд өөрийнхөө талаар аятай сэтгэгдэлтэй байх тутам айдас, стресст нэрвэгдэх нь бага, стрессээс гарахдаа ч амархан байна.
ü  Зохистой сайн хооллож, хангалттай унтуулж амраах. Хоол хүнсэнд жимс, ногоо, сүү, үр тариа гэх мэт биеийн эсэргүүцлийг сайжруулах зүйлс хэрэглэвэл хүүхдийн бие махбод болон сэтгэл санаанд нааштай нөлөөлнө. Хангалттай унтуулж амрааснаар алжаал ядрал тайлагдана. Яраглаад, зүүдлээд муу унтаж байвал өвөртлөөд унтахад гэмгүй.
ü  Ерийн сургалт, үйл ажиллагаанаас гадуур хэт олон хөтөлбөр, сургалтад хамруулахгүй байх. "Хүүхдийг хүүхдээр нь байлгах".
ü  Хүүхдийг тайван, дөлгөөн болгоход нөлөөлөх. Жишээлбэл, намуухан дуугаар ярих, "Тоглоом хураахад хэн ээждээ туслах вэ?" гэх мэтээр ажил үйлд оролцуулах, элс, усаар тоглуулах, их хөдөлгөөнтэй хүүхдийг тайван хүүхэдтэй хамт ажиллуулах, баримлын шавар, эвлүүлэх тоглоомоор тоглуулах.
ü   Стрессийг арилгахтай холбогдох уран зохиолын ном ашиглах. Хүүхэд номын агуулгаас стресстэй нөхцөлд хэрхэн харилцах, түүнийг яаж давж гарах талаар суралцана.
Гэхдээ хүүхэд заримдаа айх, уурлах, эвшээх зэрэг нь хэвийн үзэгдэл. Харин хүүхдэд дээр дурдсан илрэлүүд удаан хугацаагаар ажиглагдвал эцэг эх "яагаад?" гэдэгт анхаарлаа хандуулах шаардлагатай.
Зурагтын нөлөөлөл
Зарим эцэг эх бага насны хүүхдээ "За ашгүй, зурагт үзээд нэг хэсэг боловч чимээ аниргүй суугаадхаг" гэх нь бий. Нөгөөтэйгүүр зурагт их үздэг эцэг эхийн хүүхэд рүүгээ хандах, анхаарал тавих нь бусад айл өрхөөс 20% бага байсан нь АНУ-д хийсэн судалгаагаар тогтоогдсон байдаг.
Зурагт үзэх нь хүүхдэд сайн талтай ч бас сөрөг үр дагавартай. Жишээлбэл, ХБНГУ-д сурагчдын дунд явуулсан судалгаанаас харахад зурагт их үздэг хүүхэд бага үздэг хүүхдийг бодоход найз нөхөд цөөн, зожигдуу, биеэрээ гүйцэтгэх ажил үйл, хөдөлгөөн багатай, хөгжим тоглох гэх мэт бусад зүйл хийх сонирхол багатай байжээ.
Бага насныхан ба зурагт
Сургуулийн өмнөх насны хүүхэд зурагтын нэвтрүүлгийг томчууд биднээс өөр, онцлог байдлаар тусган авдаг. Бүр бага хүүхэд ч зурагтаар гарч буй дүрс, түүний хөдөлгөөнийг сонирхон харж, дууг нь сонсоод инээмсэглэж, гар хөлөө хөдөлгөн тааламжтай байгаа нь ажиглагддаг. Гэхдээ тэд ямар нэвтрүүлэг гарч байгаа, тэр нь ямар учир холбогдолтойг мэддэггүй. Хүүхэд бага байх тусмаа "өөрийнхөө тойрон хүрээлж буй бодит амьдралыг зурагтаар гарч буй үйл явдлаас салган ялгаж чадалгүй, хооронд нь хольж хутган ойлгодог. Иймд тэд зурагтаар гарсан зүйл, үзсэн үлгэрийнхээ хэсгийг өөртэйгөө холбон ярих нь бий".
Хүүхэд өөрийнхөө үйл хөдлөлтэйгээ холбогдсон яриаг илүү сайн ойлгож авч, тэр хэрээр хэл ярианы чадвар нь хөгжиж байлаг, Жишээлбэл, ээж аавтайгаа ярих, гар хуруугаар тоглох, дуулах, бүжиглэх, үлгэр ярих гэх мэт. Зурагтаар үзсэн нэвтрүүлэгт энэ бүхэн хязгаарлагдмал байдаг.
Зарим анхаарах зүйлс
Сургуулийн өмнөх насны хүүхэд зурагт үзэхэд эцэг эхчүүд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
ü  Нэг удаад 20-30 минутаас удаан хугацаагаар үзүүлэхгүй байх
ü  Уртавтар кино, видеог хэсэгчлэн үзүүлж, завсар хооронд нь хүүхдээ амраах
ü  Хүүхдээ зурагтаас хоёроос доошгүй метрийн зайд суулгах
ü  Хүүхэд ямар хариу үйлдэл үзүүлж байгааг анзаарах
ü  Хүүхдээсээ юуүзэхийг хүсэж сонирхож байгааг нь асуух, сонгуулах
ü  Зурагтын нэвтрүүлгүүдийн тэмдэглэгээг анхаарч харах (Жишээлбэл, манай МҮОНТВ болон МТУ телевиз кинонуудаа бүх насныхан үзэж болохыг нэг, дунд насны хүүхэд үзэж болохыг хоёр, хүүхэд үзэж болохгүйг гурван дүрсээр тэмдэглэсэн байдаг)
ü  Зурагт үзэх цагийг багасгахын тулд хүүхэдтэйгээ тоглох, агаар салхинд явах, үлгэр ярих буюу уншиж өгөх
Хүүхэд тань компьютер дээр тоглох гээд байна уу?
Компьютер ба бага насныхан
Төв суурин газарт компьютергүй айл өрх цөөрсөөр байна. Компьютертэй айлын хүүхдүүд түүнийг сонирхон оролдох, цаашилбал түүн дээр тоглох сонирхолтой. Ээж аав нар ч хүүхэд багаасаа компьютертэй харилцаж ашиглаж сурна гээд таашаалтай байх нь бий. Гэвч компьютерын хэрэглээнд анхаарах зүйлс бас бий. Гүйх, үсрэх, харайх, авирах, мөлхөх, тоглоом наадгайгаар тоглох "ээд аль болох хөдөлгөөнтэй байх нь бага насныхны хамгийн дуртай бөгөөд бүх талын хөгжилд нь нөлөөлдөг чухал шаардлагатай үйл. Гэтэл багаасаа компьютерийн ард суух нь тэдний хөдөлгөөнийг юуны өмнө хязгаарлана. Мөн цаашилбал, хүүхдийн дээр тоглох гээд байна уу? бүтээлч үйлийг хязгаарлах, орчныхоо хүмүүстэй харьцах амьд холбоо харилцааг багасгах муу талтай.
Компыотерын тоглоом, хэдийд?
Хүүхэд тань яаж гуйж гувшиж, орилж хашгиран тэмүүлж байсан ч зургаан наснаас нь өмнө компьютер дээр тоглохыг хэрхэвч зөвшөөрч болохгүй гэж сэтгэл судлаачид үздэг. Үүний шалтгааныг судлаачид бодит биш хийсвэр орон зай (Кибер)-д хүүхэд ажиллан сэтгэл санаанд нь хүнд цочрол өгөх зүйлтэй учирч, тэдний насанд ахадсан сэтгэл зүйн дарамтад орж болох аюултай гэжтайлбарлаж байна. Бага балчраасаа РС тоглоомд татагдвал сургуульд ороод хичээл нь тоглоомоос уйтгартай санагдаж, эрдэм номдоо шамдахгүй, улмаар дурп/й болох эрсдэл бас бий. Ямар ч туршлагатай багш хичээлийг РС тоглоомын үйл явдлаас илүү сонирхолтой заах нь юу л бол.
Гэтэл орчин үед сургуулийн өмнөх насныханд зориулан үйлдвэрлэсэн РС тоглоом зах зээлийг нэгэнт эзэлжээ.
Энд эцэг эхийн хүүхдийнхээ насны онцлог, компьютер, түүн дээр тоглох тоглоомын талаарх мэдлэг, сонголт чухал үүрэгтэй болж байна.
Дэлхийн зах зээл дээр 3 наснаас эхлэн бүх хүн тоглож болох зэрэглэлийн тоглоомыг үйлдвэрлэн гаргаж байна. Бид хүүхдэдээ тохирох зэрэглэлийн тоглоомыг нь ядаж сонгож тоглуулах шаардлагатай.
Тоглоомыг зэрэглэлээр нь сонгох
Манай улсад гол төлөв 17-гоос дээш насны бүх хүнд зориулсан М гэсэн зэрэглэлийн тоглоомыг хяналтгүй хэрэглэж байна. Эдгээр нь нэгэнт насанд хүрэгчдэд зориулсан тоглоом учир байж болох бүх агуулга буюу 5 настай хүүхэд байтугай сургуулийн насны хүүхэд тоглох боломжгүй үйл явдалтай тоглоомууд байдаг.
Бусад анхаарах зүйлс
ü  Өдөртөө 15-20 минутаас илүү хугацаагаар тоглуулахгүй байх. Тоглох, зурах, урлах, гадаа зугаалах гэх мэт бусад үйл ажиллагааг хэвээр байлгах.
ü  Хүүхэд тоглоомдоо улайран цаг хугацаа амархан өнгөрч байгааг анзаардаггүй. Тэгэхээр "одоо тоглох цаг дуусах гэж байна" гэж анхааруулж байх. Ер нь бага насныхныг компьютертэй харилцах үед ямагт хараандаа байлгах.
ü  Өөрөө хүүхдийнхээ тоглож байгаа тоглоомыг тоглож үзэх. Ингэснээр та тэр тоглоомын талаар хүүхэдтэйгээ ярил цах боломжтой болно. Зарим нэгийг нь хамтран тоглож болно.
ü  Хүүхдүүд компьютерын тоглоомын талаар ярилцах дуртай байдаг. Тэгэхээр хүүхдэдээ тоглоомынх нь талаар асуулт тавьж, юунд нь дуртай, анхаарч байгааг анзаарах. Компьютерын тоглоом "зөв" ба "буруу" гэсэн хоёрхон хариулттай тул ярилцаж байх шаардлагатай.
ü  Компьютерын тоглоомд хэр дурлаж, шунаж байгаа эсэхийг анзаарах.

No comments:

Post a Comment