Болдоо хүүгийн хоолыг идүүлэх гэж гэрт бага зэргийн
жүжиг ший, үзүүлэх тоглолт болж, заримдаа уур уцаар бараг "орон нутгийн
дайн" болох дөхнө. Хүүхдээ хэвийн жинд нь байлгаж хөгжүүлэхийн тулд ээж нь
хүүдээ "хоолоо идвэл чихэр өгнө, тоглоом авч өгнө" гэх мэт хүсэлтэй
зүйлийг нь амлаж, хахууль өгч эхэлнэ. Энэ нь бага насанд нь хэвшүүлж буй туйлын
буруу зуршил юм. Тэгээд ч амласан бүгдээ биелүүлэх боломж, цаг ээжид нь байхгүй
тул худал хэлэхийн сургуульд хүүгээ үлгэрлэн суралцуулж буй хэрэг.
Хүн амын дунд тураал, цус багадалт, яснь сийрэгжилт,
элдэв бодисын дутагдал, халдварт боло халдварт бус архаг, тухайлбал зүрх
судасны өвчин, цусны даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт болон хоол
боловсруулах замын эрхтний олон өвчин айдас төрүүлэх хэмжээнд хүрчээ гэсэн
эрүүл мэндийн байгууллагын мэдээ манайд байдаг. Энэ бүхэн зохистой хооллох
боловсролыг бага насанд нь суулгаж өгөөгүйтэй ихээхэн холбоотой.
Хоёр насанд нь сүүн шүд ургаж дуусдаг учир хүүхэд
томчуудын идэж буй хоолыг идэх боломжтой болдог. Гэхдээ тэдний идэх дуртай
бантан, зутан, нухашийг нь хийж өгөхөө зогсоох албагүй.
Хүнсний зүйлсийн сонголт
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн
хүрээлэнгийн "Хоол судлалын төв"-өөс гаргасан "ГЭР"
зөвлөмжид балчир болон цэцэрлэгийн насныхан үр тариан бүтээгдэхүүн, мах-махан
бүтээгдэхүүн, хүнсний ногоо, сүү-цагаан идээ, жимс-жимсгэнэ гэсэн таван төрлийн
бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх шаардлагатайг зөвлөсөн байдаг.
Ийнхүү өдөрт хэрэглэх нийт хүнсний бүтээгдэхүүний
40%-ийг үр тариан бүтээгдэхүүн, 23 хувийг хүнсний ногоо, 17 хувийг мах махан бүтээгдэхүүн, 10 хувийг сүү цагаан идээ, 10 хувийг
химс жимсгэнэ эзлэх нь бага насныханд зохистой байдаг аж. Харин хоолонд маш
бага хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг амьтны гаралтай өөх тос, давс, чихэр нь
эдгээр 5 үндсэн бүлэгхүнсний бүтээгдэхүүнд ямар нэг хэмжээгээр агуулагдаж
байдаг тул нэмэгдлээр хэрэглэх шаардлагагүй гэж үздэг.
Сайн зажилж идэхэд сургах
Насанд хүрсэн хойно ч засаж залруулж болдоггүй нэг
буруу зуршил бол хоолоо зөв, сайн зажилж иддэггүй хэвшил байдаг. Иймд балчир
насанд хүүхэд нэмэгдэл хоол иддэг болох үеэс нь тэдэнд хоолоо хоёр талынхаа
араагаар ээлжлэн олон удаа, сайн зажилж иддэг хэвшлийг эзэмшүүлэхэд анхаарна.
Иймд та хоолоо идэх гэж түүртэн удаж байгаа хүүхдээ бүү яаруулаарай. Хүүхдийг хоолоо зөв, сайн зажилж идүүлж
сургах нь дараах ач холбогдолтой.
ü
Эрүүл шүдтэй болж шүд бэхжинэ, шүд өвчлөх нь
багасна
ü Эрүүний цусан хангамж
сайжирч шүд зөв ургахад нөлөөлнө
ü Хацар, нүүрний булчин
чангарч нүүрний булчин тэнцвэртэй хөгжинө
ü Хоол боловсролт,
шингэц сайн болно
ü Тархины цусан хангамж
сайжирна
ü Сайн зажилж идэхэд
цадах мэдрэмж эрт төрдөг тул хэт идэх, таргалахаас сэргийлнэ
ü
Сайн зажлахад шүлс сайн ялгарна. Шүлс сайн ялгарснаар
амны хөндийд явагдах хоолны анхны боловсруулалт сайжирна.
Хамтдаа хооллох тэдэнд сонин, амттай
Хооллох гэдэг бол тааламжтай үйл явц, хүүхдэд ч мөн
адилхан. Хүүхэд томчуудтай хамтдаа сууж хоолох нь тэдэнд сонин тааламжтай
байхаас гадна тэдэнд янз бүрийн зүйлсээс амсаж амтлах боломж олддог. Олон
төрлийн хоол хүнс хэрэглэхийг чухалчилж буй өнөө үед хүүхэд томчуудын хоолны
зах зухаас амталж идэж байхад гэмгүй.
Хэрэв та долоо хоногийн турш олон төрлийн хоол хийдэг,
хүүхэд тань тэдгээрийг идэж чаддаг байвал таны хүүхэд хэрэгцээтэй шим тэжээлт
бодисоо авч чадна гэдэгт итгэлтэй байж болно.
Хүүхэд ширээ, бүтээлэг дээр хоолоо асгаж бохирдуулсан
ч тэвчээртэй байгаарай. Хүлээцтэйхэн байвал хүүхэд тань 3 нас хүрэхдээ
асгалгүй, цэвэрхэн хооллодог болно.
Хоолондоо дургүй
байна уу?
2-оос 3,5 насанд хоолноос татгалзах зан байдал зарим
хүүхдэд, ялангуяа айлын ганц хүүхдэд ажиглагддаг. Тэд эрүүл мөртлөө хоолоо
идэхгүй байх үе гардаг. Үүнд эцэг эх санаа зовсны хэрэггүй. Хүүхэд хүсэхгүй бол
хэчнээн албадаад нэмэргүй. Хооллох нь хүүхдийн бие махбодын хэрэгцээ учраас тэр
өдөр, орой аль нэг цагт хоолоо идэж л таарна. Харин та хүүхдэдээ хоолны хооронд
жижиг сажиг янз бүрийн зүйл идүүлэхгүй байх, аль болох хөдөлгөөнтэй байлгах,
гадаа агаар салхинд авч явах, бусад хүүхэдтэй хамт хооллох зэрэг арга үр дүнтэй.
Хүүхдийн
хөдөлгөөнийг дэмжих
Насанд хүрэгчдийн мөрөөдлийн байрлал бол таатайхан
суух, харин энэ насныхан бол суух дургүй. Тэдний хамгийн дуртай зүйл бол ямар
нэг хөдөлгөөн хийх бөгөөд хөдөлгөөнийг нь хорино гэдэг нь бидний албан тушаал
ахих, цалингаа нэмүүлэх, юм үзэж нүд тайлахыг хорихтой адил боломжгүй зүйл юм.
Хоолоо халбагадаад идчихнэ, өмд, гутлаа өмсөнө,
тайлна, хувцасныхаа товчийг товчлох гэж оролдож ч магадгүй. Цаас харандаа
булаацалдан зураг зурах аядана. Тааралдсанаа барьж авна, үзнэ, унагана, шиднэ.
Ер нь гар хурууныхаа хөдөлгөөнийг санаснаараа удирдаад байхтайгаа болно.
Хөдөлгөөн нь идэвхжиж сайжирсаар
Тэд хөлд ороод төдөлгүй өөртөө итгэлтэй явдаг болно.
Ингээд урьдынхаасаа хурдан, илүү зорилготой хөдөлж, бас шинэ хөдөлгөөнд
суралцана. Гүйнэ, гэхдээ эхлээд гүйхээсээ зогсох нь тэдэнд арай хэцүү. Үсэрч
дэвхэрнэ, бөмбөг өнхрүүлнэ, барьж авах гэж хөөцөлдөнө. Тоглоомон машин унаж
давхина. Авираад гарчихмаар юм харагдвал дээр нь гарч байж л санаа амарна.
Хөдөлгөөний ач холбогдол
Хөдөлгөөн нь балчир насныхны зөвхөн бие махбод, эрүүл
мэндэд төдийгүй оюун ухаан, сэтгэл хөдлөл, харилцаа зэрэг бүхий л талын хөгжилд
нөлөөлнө. Жишээлбэл, хүүхэд гадаа элсэн дээр тоглоход савандаа элс хутгаж
хийнэ, асгана, гараа элсэн доогуур шургуулна, харагдаж байгаа эсэхийг
нягтална,; хажуугийнхаа хүүхдийн тоглоомыг авмаар санагдана,: магадгүй шууд
булаагаад авна, эсвэл царайчлан харж зогсоно. Эндээс хүүхдийн гар, хөл, толгой,
нүд зэрэг олон эрхтэн зэрэгцэн ажиллаж байгаа нь харагдах бөгөөд мөн тэд бие
даан бусадтай харилцах оролдлого хийж байгаа нь ажиглагдана.
Ийнхүү энэ насныхан хөлд орон өөрийн гэсэн
'унаатай" болж, өөрийгөө бие даан авч явдаг болсноор орчноосоо олон янзын
мэдээлэл цуглуулж, хорвоо ертөнцтэй танилцах их замын эхлэл нь -авигдана, өөрийнхөө
чадварыг сорьж, бусадтай ярилцах туршлага хуримтлуулж эхэлнэ.
Тэдний хөдөлгөөнийг хэрхэн дэмжих вэ?
ü
Тэдэнд юуны өмнө гэртээ өдөр тутмын амьдралын явцад
чөлөөтэй хөдлөх, бие даан янз бүрийн хөдөлгөөн хийж үзэх, сурсан хөдөлгөөнөө
дахин давтан хийж, дадлагажих боломж олгоорой.
ü Хөлд орох дөхөөд ирэх үед та хүүхдийнхээ
хөлний булчинг чангаруулах, тэнцвэрээ олох чадвартай болоход нь дэмжлэг
үзүүлнэ. Жишээлбэл, хүүхэд дээр нь суугаад хөлөөрөө урагш явуулдаг амьтан,
машинаар тоглуулж болно.
ü Хэрэв хүүхэд тань юм
түшиж зогсоод л явахыг зав- даж байвал бат бэх зуураад хөлөө зөөж тавихад
зориулсан тоглоомыг хананд тогтоож өгч болох юм. Энэ нь ханандаа бөх бат
тогтоогдсон байна. Гэрт бол түшээд тойрч явахад аяганы ширээ тохиромж- той
байдаг.
ü Тэнцвэрээ олж сурахад
нь энгийн уртхан хавтан (гурилын вандан шиг) ашиглаж болно. Түүнийгээ шалан
дээр тавиад дээгүүр нь алхуулна. Ингээд түүн дээгүүрээ найдвартай явж чаддаг
болсны дараа хавтангийнхаа хоёр талд доор нь тус бүр нэг нэг ширхэг ном тавьж
өндөрлөөд, хүүхдийнхээ гараас барьж дээгүүр нь алхуулна. Яваандаа ганцааранг нь
алхуулна. Энэ нь хүүхдээс анхаарлын төвлөрөлтийг багагүй шаардана. Ингээд
хавтан дээгүүр итгэлтэй явдаг болоод ирэхээр гарт нь шажигнадаг эсвэл базахаар
дуу чимээ гардаг тоглоом бариулан дуугаргаж явуулж болох юм.
ü Заавал үнэтэй тоглоом
наадгай худалдаж авалгүйгээр гэрийнхээ тавилга хэрэгслийг ашиглаж хүүхдийнхээ
хөдөлгөөнийг дэмжиж болно. Жишээлбэл, өндөр сандлуудыг зэрэгцүүлж тавиад
дээгүүр нь бүтээж хонгил болгоод доогуур нь мөлхүүлэх, буйдан өөд авируулах гэх
мэт.
ü Дуу дуулах явцдаа агуулгад нь тохируулан босож
суух, алгаа таших гэх мэт хөдөлгөөн хийхдээ тэд мөн дуртай байдаг. Та
хүүхэдтэйгээ хамтран дуулж, хөдөлгөөнийг нь хийж болно.
ü
Биеийн хөдөлгөөнөөс гадна та хүүхдэдээ хараа- гарын
хөдөлгөөнөө уялдуулан зохицуулахад нь дэмжлэг үзүүлээрэй. Ингэхдээ гутал,
хувцсаа өмсөж тайлах, гараа угаахдаа "Би өөрөө" гэхэд нь зөвшөөрөх,
яаруулж шавдуулалгүй оролдуулж хийлгэх, өрж байгуулах, угсрах тоглоомоор
тоглуулах зэргээр тусалж болно.
Хүүхдийн шүдийг нялхаас нь арчлах
Сүрэн охины шүд ургаж эхлээд удаагүй, бас гүйцэд
ургаагүй. Гэвч түрүүчийн шүд нь хорхойтож, ээж аавынх нь санааг зовооно. Дэмий
л чихэр битгий ид гэж балчир амьтныг загнана. Гэтэл чихэр идээд шүд өвдөнө
гэдгийг тэр үл ойлгоно. Чихрээ иднэ, өвдөнө, уйлна. Бараг хүүхэд бүхэнд
тохиолдох болсон бага насныхны шүдний өвчнөөс сэргийлэх боломж бий юу?
Шүд яагаад хорхойтдог вэ?
Хүүхдийн идсэн чихэрлэг зүйлээр амны хөндийд байдаг нянгууд
"тэжээгдэж", тэр нь боловсорсноор амны хөндийд хүчиллэг орчин үүснэ.
Тэрхүү хүчиллэг орчны нөлөөгөөр шүдний пааланд толбо сууж, улмаар цоорч нүх бий
болохыг кариес буюу шүд хорхойтох гэнэ. Ийнхүү нян чихэрлэг зүйлсийн нөлөөллөөр
шүдэнд өөрийнхөө "үүр"-ийг бий болгож, алхам алхмаар богино хугацаанд
орон зайгаа тэлдэг ажээ.
Түүнчлэн хоолны үлдэгдэл (жишээлбэл цардуул)-ийг цэвэрлээгүй тохиолдолд тэр
нь шүдэнд наалдаж, түүнийг нянгууд "хэрэглэнэ". Ингэснээр наалдамтгай
зүйл үүсч, нянгуудыг хооронд нь холбосноор шүдэнд улам бат бөх наалдана. Энэ нь
шүлс болон хоолны үлдэгдэлтэй холилдон шүдний гадарга дээр мөн шинээр толбо
үүсгэдэг байна.
Сүүн шүд яагаад чухал гэж?
"Сүүн шүд бол яах вэ, хаашдаа уначих юм
чинь" гэдэг нь буруу ойлголт юм. Сүүн шүд нь юуны өмнө эрүү, нүүрний зөв
хөгжлийг хангах суурь болж өгдөг.
Иймд шүд хорхойтох эсвэл осол гэмтлээс болж хүүхдийн
нэг болон хэд хэдэн сүүн шүд унах тохиолдолд эмчид үзүүлж, тэр зайд нь хиймэл
шүд хийлгэх шаардлагатай. Тэгэхгүй бол бусад шүд нь тэр зай руу түрж орж ирэн
шүдний байрлал алдагдахад хүрдэг.
Нөгөө талаас сүүн шүд хортойтож, шүдний ёроол нь
үрэвссэн тохиолдолд бусад эрүүл шүд рүү кариесын нян тархах боломж бүрдэнэ. Мөн
үүдэн шүд нь унасан тохиолдолд зарим үг, үсгийг буруу дууддаг болж, хэл ярианы
хөгжилд саад учруулахаас гадна талх, мах, жимс, ногоо зэрэг хоол хүнсийг тасалж
идэхэд хүндрэл учирч, зарим үед идэж чадахгүйд хүрнэ. Мөн хүүхдийн аль нэг
талын шүд хорхойтсоноос байнга нөгөө талаараа хоолоо идэж, хоёр талаараа хоол
зажилж идэх дадал нь хоцрогдон, тэдний нүүрний тэгш хөгжилд ч муу нөлөө үзүүлэх
талтай байдаг.
Сүүн шүдийг хорхойтохоос сэргийлэх, арчлах
Хэрэв хүүхдийнхээ шүдийг хорхойтохоос сэргийлье гэвэл
сүүн шүд ургахаас эхлэн шүдийг нь хамгаалж арчлах үйлийг тууштайгаар
хэрэгжүүлнэ. Үүнд багагүй цаг хугацаа, тэсвэр, уйгагүй ажиллагаа шаардагдана.
Үүний хариуд хожим хүүхэд тань эрүүл сайхан шүд, гэрэлтсэн харцаар инээмсэглэн
талархлаа илэрхийлэх болно.
Хүүхдээ өхөөрдөн үнсэх, соосог,
угжийг нь амандаа хийж цэвэрлэх, хүүхдийн будаа, бантанг нь хүүхдийнхээ
халбагаар амсах үед эцэг эхийн шүлсээр кариесын нян хүүхдийн ам руу дамжин орж
хүүхдийн шүдийг өвчлүүлдэг.
Сүүн шүдйг хорхойтохоос сэргийлэх,
арчлахад дараах зүйлсийг анхаарна:
ü Зургаан сартай болох
үеэс хүүхдийн сүүн шүд цухуйдаг. Сүүн шүд ургаж эхлэх үед хүүхдүүд хөхөө
хөхсөөр байдаг. Өдөр, шөнөгүй ойр ойрхон хөхүүлэх нь хүүхдийн шүд хорхойтох
нөхцөлийг бүрдүүлнэ. Учир нь эхийн сүү саахар (7 хувийн) агуулдаг. Тэгэхээр
сүүн шүд ургаж эхлэх үеэс л та хүүхдийнхээ шүдийг арчилж цэвэрлэх ажилд орно.
ü
Шүдний эмч нар хүүхдийн шүдийг шалгуулах эхний
хугацааг зургаагаас найман сартай (анхны сүүн шүд ургах), хоёр дахь хугацааг
арван зургаагаас арван найман сартайд (араа ургах), гурав дахыг нь гучин сар
орчимд (сүүн шүд ургаж дуусах) гэж тогтоосон байдаг. Сүүн шүдний паалан маш
нимгэн учир хүүхдийн шүдийг эрт шалгуулж байх нь чухал. Ингэснээр хүүхэд эмнэлгийн
багаж хэрэгсэл, үнэр, орчинд багаасаа дасахад мөн тустай, улмаар шүдний эмч
дээр айдас хүйдэсгүй, итгэлтэй очиход бэлтгэгдэх сайн талтай.
ü
Балчир насныхны гар хуруу нарийн хөдөлгөөнүүдийг
хийж сурч дадаагүй байдаг тул тэд өөрсдөө шүдээ нэг бүрчлэн сайн угааж
чаддаггүй. Иймдхүүхдийнхээ шүдийгта өөрөө л тогтмол угааж цэвэрлэж өгнө. Шүд
угаах үйлдлийг тоглоомын аргаар хийж үзүүлэхэд хүүхэд илүү дуртай хүлээж авдаг.
Жишээлбэл, шүдний эмч болж тоглох, үйл хөдлөлийг холбоо үгс, дуугаар илэрхийлэн
өөрийнхөө шүдийг түүнтэй хамт угаах гэх мэт.
ü
Хүүхдийн шүдийг хоёр хүртэлх насанд нь өдөрт нэг
удаа, хоёроос дээш насанд нь өглөө, оройд угааж өгнө.
ü Фтор шүдний пааланг
бэхжүүлж, хүчиллэг орчныг багасган, шүд хорхойтохоос сэргийлдэг. Хүүхдийн
шүдийг өглөөний ундны дараа, орой унтахын өмнө хүүхдэд зориулсан фтортой шүдний
оо хэрэглэн зөөлөн үстэй сойзоор угаана. Нялх хүүхдийнхээ шүдийг сойздож
угаахдаа та айдастай байвал чийгтэй цэвэр алчуураар хуруугаа ороогоод шүдний оо
түрхээд арчиж болно.
Та чихэр, бохь зэрэг зарим чихэрлэг бүтээгдэхүүн дээр
нарны хаалт толгой дээрээ тавьсан шүдний хэлбэртэй хүнийг дүрсэлсэн тэмдэглэгээ
харсан байж магадгүй. Ийм тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн шүдэнд халгүй чихэр
агуулдаг байна. Учир нь тэдгээрт шүд хорхойтоход нөлөөлдөг саахрыг саахар
орлуулагч бодисоор нөхсөн байх бөгөөд тэр нь
шүд цоолдог хүчил үүсгэдэггүй ажээ.
Хөтөвч хэрэглүүлж сургах
Хэдийд эхлэх вэ?
Ой хагас хүртлээ хүүхэд өөрийнхөө гаргаж байгаа ет-өн,
шингэнийхээ талаар сонирхох ч үгүй, живхэн "этор гаргасан "юм"
нь байх ёстой зүйл л мэт сайна. Харин тэдэнд "гаргаж байгаа зүйл"-ээ,
мөн өөрийнхөө өтгөн, шингэнийг ялгаруулж буй эрхтнээ мэдэрч эхлэх үе бий.
Тэгэхээр хүүхэд бие засах зж байна гэдгээ мэддэг болсон тэр үе буюу зарим хүүхдэд
хоёр нас, заримд нь хоёр нас хагастайгаас хөтөвч хэрэглүүлж эхэлнэ. Хүүхэд тань өмдөндөө шээснийхээ дараа тавгүйцэж
байвал, мөн живхэндээ бие зассанаа хуруугаараа зааж эсвэл өөр ямар нэг аргаар
илэрхийлж байвал өөрийгөө хянах чадвартай болж байгаагийн илрэл юм.
Амархан ажил биш
Бие засахаа хянаж сурах тэдэнд амар биш, үүнд нэлээд цаг хугацаа
шаардагдана. Ялангуяа байнга памперс хэрэглэж
байсан хүүхдэд бол бүр ч хэцүү. Энэ нь зарим хүний таамагладгаар хүүхдийн аль
нэг насанд бий болдог рефлекс биш.
Хөтөвч хэрэглэж сурах нь хүүхэд өмнө нь цаанаасаа өөрийн эрхгүй явагддаг
байсан зүйлийг бие махбол болон оюун санаагаараа мэлэрч, аажим аажмаар ухамсарлан
хяналтанлаа авч сурах үйл явц юм.
Тэгэхээр хүүхдийг өмдөндөө бие засаж болохгүй гэж шууд хориглох, загнах нь
нааштай үр дүн авч ирэхгүй, зөрүүдлэх, дургүйцэхэд л хүргэнэ.
Анхаарах зүйлс
ü Хүүхэд хөтөвчинд сууж
сурахад ямар ч дарамтгүй байх орчинг бүрдүүлэх. Хэрвээ хүүхэд үнэхээр сурч
чадахгүй, дарамттай мэт байвал түр завсарлаад, хэсэг хугацааны дараа дахин
эхлэх
ü
Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зарим
хүүхэд өөрчлөлтийг хурдан хүлээж авдаг бол заримд нь хүнд тусдаг. Тиймээс
хүүхдээ сайн мэдэрч айдас, сандралд автуулахгүй байх
ü
Хүүхэдтэйгээ хамт ихэнх цагийг өнгөрөөх боломжтой
зуны улирал, эсвэл боломжийн хугацаагаар гэртээ байх үеийг сонгож сургуулилтаа
эхэлбэл үр дүнд хурдан хүрнэ
ü
Томчууд бол суултуур дээр суугаад л болдог бол
хүүхдийн хувьд хөтөвч дээр суулгаад л үйл явц шууд өрнөхгүй. Тэгэхээр тэдэнд
давталт сургуулилалт хэрэгтэй тул хүлээцтэй хандах
ü Хүүхдээ хэдийд бие
засахыг баримжаалан мэдэж байвал (жишээлбэл, өглөө боссоныхоо дараа, хооллосны
дараа гэх мэт) тэр үед нь хөтөвчинд суулгавал тустай
Хэрхэн дэмжих, хандах
ü
Хөтөвчийг хэдэн хоногоор ариун цэврийн өрөөнд
байлгаж, тэнд байх ёстойг хэлэх, дээр нь живхтэй нь ч хамаагүй суулгаж үзүүлэх
зэргээр хөтөвчтэй танилцуулж дасгах
ü Ямар учир
холбогдолтойг анхнаас нь хүүхдэдээ тайлбарлаж ойлгуулах. Живхэн доторх зүйлийг
нь харуулж, тэр нь хөтөвчинд орох ёстой гэж тайлбарлах
ü Хүүхдээ
"ба-ба" гэдэг ч юмуу тодорхой үгээр бие засах гэж байгаагаа илэрхийлж
мэдэгддэг болгох.
ü Хүүхэд хөтөвч дээр
тэвчээртэй сууна гэдэг бараг л боломжгүй зүйл. Тиймээс суулгасныхаа дараа
зурагтай ном, сонирхолтой тоглоом үзүүлж болно
ü Хамраа дарах, ярвайх
зэргээр сэжиглэж байгаагаа хүүхдэд мэдэгдэхгүй байх. Хүүхэд нүүр царайны
хувирлыг сайн ойлгож, "уншиж" чаддаг. Эцэг эхийн ийм хариу мэдээллээс
хүүхэд хөтөвчин дотор гаргасан зүйлээ хараад болохгүй ч юм хийчихэв үү дээ гээд
эргэлзэх талтай. Иймд энэ бол хэвийн зүйл гэдгийг мэдрүүлж, харин талархалтай
хандах
ü Хөтөвч дээр суулгаад үр дүн гараагүй
тохиолдолд сэтгэл дундуур байгаагаа мэдрүүлэх буюу загнахгүй байх. Хүүхэд ийм
хариу мэдээллийг ойлгохгүйн дээр эргэлзээ нь нэмэгдэнэ
ü
Хэтэрхий их магтаад байвал тэд маш онцлог зүйл гэж
ойлгох бөгөөд магтахгүй бол бас зориг нь мохно
No comments:
Post a Comment